Улс гэж юу вэ?

Нэг эрх ашигтай, нэг хэл бичигтэй, ёс заншил хэмээх нэгэн хуультай, нэгдэж нийлсэн зохион байгуулалттай, нэг хил хязгаартай, нэг хувь заяатай, нийтлэг түүх намтартай,хүн,хүмүүс, ард түмэнийг: Улс гэнэ. Гэр бүл бол: том улсын анхдагч нэгж улс мөн. Улсын бүх шинж гэр бүлд бий. Ийнхүү гэр+улс гэдэг хоёр үг нийлээд гэр-улс гэдэг шив шинэ сайхан үг бүтэв. Тэгээд ч бид айл өрхийг: Гэр-Улс хэмээн өргөмжилсөн нь энэ. Монгол хэлнийүгийн санд бас нэг шинэ үг, шинэ ухагдахуун шинжтэй нэр томъёо нэмэгдлээ гэдэгт эргэлзэхгүй. Бас айл шиг айл явахын ухаарлыг: эхнэр, нөхөрт, айл өрхөө алагчлалгүй дэмжих бодлогыг төр засагт хонхдох ч юун магад. Гэр улсад: төр улсын бүх шинж буй. Жишээ нь: манайх бол туурга тус бүгд найрмадах улс. Энэхүү гэр-улсын: Төрийн тэргүүн нь: би.Энэхүү гэр-улсын энх цагийн аз жаргалыг төдийгүй мөнх цагийн хувь заяаг төрийн тэргүүнийхувьд би хариуцах ёстой. Удамыг устгах бус, улам өөд татах түүхэн хариуцлагыг үүрэх, бас биелүүлэх нь миний хүнд үүрэг төдийгүй, гавъяат үйлс мөн. Батлан хамгаалахын сайд нь: би. Манайх: хэн нэг гэр улсын босгоны боол байх ёсгүй. Бусадын будааны шавхруу долоож амьдрах ёсгүй. Сангийн сайд нь: би. Орлогын үүдийг өдөр бүр нээж, зарлагын хаалгыг цаг тутамд хааснаар манай гэр улсын буян сараас сард сайжирч, жилээс жилд чамбайрч байх учиртай. Харин манайх гэдэг Бүгд Найрамдах Улсын Эрүүл мэндийн сайд нь Гэгээрлийн сайд нь Хөнгөн, хүнсний сайд нь Хүн ам зүйн бодлогын сайд нь манай гэргий Төв банкны захирал нь бас манай гэргий. Гэр улсын эрүүл мэндийн сайдын үүрэг их өгөөд ариун. Айл хичнээн баян тансаг байгаад, хэн нэг нь өвчтэй бол: тэр орчинд инээд баясал дутаж, аз жаргал үргэн дайжна. Өвчнөөр дүүрэн хорвоод эрүүл саруул инээж явах, үр тариа мэт өсч үржиж байхыг эрүүл мэндийн сайд хариуцсан шиг хариуцна. Гэр улсын Гэгээрлийн сайд гэгээн үүрэгтэй. Юуны урьд, гэр улс: эд бараа чихсэн дэлгүүр шиг биш, эрдмийн чуулган бүрдэх ном соёлын өргөө байх учиртай. Ус гэрэл ямар байна,  ургамал цэцэгс тийм байдаг шиг: ухааны угж, оюуны уурхай байх орчин бүхдсэний буянаар өтгөс буурлууд нь үлгэрлэж, өсвөр нялхас нь номын “дон”-той, эрдэмийн эрэлтэй, төв ёстой, зөв хүмүүнжилтэй болно. Энэ бүхэний үрийг тарьж, нарыг тусгах нь гэр улсын Гэгээрлийн сайдын үүрэг. Гэгээрэл гэж: эрдэм соёл-оор эрдэнэт хүмүүний тархи зүрхийг гийгүүлэн чадагч хоёр дохи Нар-ыг хэлмүй. Гэгээрэг гэдэг үгийн үндэс нь: гэгээ. Гэгээ бол: Харанхуй гэдэг хар эрчист, хүйтэн эрчист, бузар эрчист үгийн эсрэг утга. Гэгээ бол: цагаан эрчис, дулаан эрчис, ариун эрчисийн чуулган болой.   Гэгээрлийг: боловсрол гэх нь эндүүрэл. Манай гэр улс: Өөрийн гэсэн төрийн бодлоготой Цомхон бага хуралтай Үндсэн хуультай Төрийн сүлдтэй Сүлд дуулалтай Төрийн төсөвтэй Нэн баян номын сантай Бичил үйлдвэртэй Гэр улсын түүх шастиртай Энэ бүхэн бол: гэр улс бүхэнд байдаг бас заавал байх ёстой төрийн бүтэц. Үүнээс аль нэг нь дутвал:  гэр улсын засаг: өрөөсгөлдөнө. Бас Гэр улсын доторхи эрхэмлэн хүндлүүштэй амьд бурхад бол өөрийн аав,  ээж  төдийгүй, үр хүүхэдээ өгч авч үүрдийн ураг болсон хадам аав, ээж билээ. Ийм тэнгирлэг сэдвээр бичсэн шүлэг-ээ нэхэн санавал Уул хад: Хүйтэн өвөлжөөнд нөмөр Ухаантай хадам: Хүргэндээ ч бэрдээ ч нөмөр Хөл хучдаг бэргэн: Сайн бэргэн Хүчээ өгдөг хүргэн: Сайн хүргэн Хүргэн сайт Уул мэт Хүргэн муут Үүл мэт гэх олон бадаг байхаас гадна. Удам-аан гомдоовол: Уул нурахын дайтай Хадам- аа гомдоовол Хайрхан нурахын дайтай гэх мэтийн Алтыг нь аваад Авдарыг нь гээх Адагийн муу чанарт сөргүүлсэн сэнхрүүлэг цөөн бус байх юм. Эр хүнийг, эх хүнийг хайрлахын зэрэгцээ хоёр ээж, хоёр аавыгаа энэрэн хайрлахын ариун нүншиг Төр-улсын доторхи Гэр-улс бүхэнд бат сайхан орштугай.   Эх сурвалж:  Ардын уран зохиолч Тангадын Галсангийн бүтээсэн “ Гэр Улс” номноос

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАРУУНБАЯН-УЛААН СУМ

Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн өвөрмөц сайхан газруудтай улс билээ. Монгол Улс 330 сум, 1602 багтай. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист таран байршсан баг, сумдын тухай мэдээллийг Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын тухай мэдээллийг хүргэхийг зорилоо.  Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу бөгөөд 1924 онд байгуулагдсан. Цагаан овоо, Хүүхдийн-Ус, Өлзийт хошуу, Хөөвөр гэсэн 4 багийн нийт 697 өрхтэй, 2659 хүн амтай.Өвөрхангай аймгийн баруун урд хэсгийн говийн бүсэд Зүүн богдын ар хоолойд, их элсний захад, Цагаан нуурын хойд дэнж дээр оршдог.Баруун талаараа Баянхонгор аймгийн Богд сумтай, хойд талаараа Нарийнтээл, зүүн хойд талаараа Хайрхандулаан, зүүн талаараа Гучин-Ус, урд талаараа Богд сумтай хил залгаа нутагтай. Улаанбаатар хотоос 605 км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг. Хамгийн өндөр нь Зүүн Богдын тэргүүн 3590 метр, нам цэг нь “Таацын Цагаан нуур” 1234 метр юм. Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг 2014 оныжилийн эцсийнбайдлаар 172555 толгой малтоолуулсан.Үүнээс тэмээ 2866, адуу 5742, үхэр 3229, хонь 58870, ямаа 101848 тоологдсон байна. Тус сум нь аймгийн хэмжээнд 2014 онд зохион байгуулагдсан “Сумын төвийн тохижилт, гэр хорооллын стандартыг хэрэгжүүлэх” зорилтот уралдаанд тэргүүн байр эзэлж “ Шилдэг тохижилттой сум”-аар шалгарсан.  Тус сумын нутагт Тарималын цагаан хүн чулуу, Дэмчиг бурханы хүн чулуу, Гончиг ламын өвөлжөөний буйр,Тээрмийн чулуу, Барчин тээгийн зурагт хад, Олон булш хиргисүүр, Хүрээ толгойн туурь, Морьтой хүний зураг бүхий хад зэрэг соёлын өвүүд хадгалагдаж байдаг Тус сумаас Монгол улсын хөдөлмөрийн баатар их эмч Гончигсэнгээгийн Нямхүү, төрийн сайд дэслэгч генерал Цэдэнгийн Жанчив, гавьяат багш Ж.Жанцандорж, соёлын гавьяат зүтгэлтэн, академич, төрийн соёрхолт П.Хорлоо, Профессор, доктор, гавьяат эмч А.Ёндондорж, гавьяат нэгдэлчин Д.Намнандорж, эрдэмтэн доктор Э.Равдан, Т.Содномдаргиа, Д.Эрэгдэндавга, Г.Норовсамбуу, Т.Дорждавга, А.Цэрэннадмид, С.Норжинбадам, Д.Насандулам, Ж.Баттогтох, Э.Цэрэнлхагва, Ц.Бор, Улсын сайн малчин Х.Дашцэрэн, Б.Бэхочирбаатар, Д.Хүрэл, улсын аврага хадланч Д.Батөлзий, аймгийн даргаар ажиллаж байсан Б.Цэрэннадмид, Н.Дамдинпүрэв, Г.Төмөрбаатар. Ж.Жанцандорж зэрэг олон алдартнууд төрөн гарсан юм.

ХЭНТИЙ АЙМГИЙН ДЭЛГЭРХААН СУМЫН ХЭРЛЭНБАЯН-УЛААН БАГ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн тухай мэдээллийг Та бүхэнд толилуулж байна Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд олноо Хичээнгүй сайд нэрээр алдаршсан Балингийн Цэрэндоржийн өлгий нутаг 1000 өвөлжөөт, 100 булагт отрын нутаг Хэрлэнбаян-Улаан нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 9дүгээр сарын 12 ны өдрийн 470 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байжээ. Хөгжлийн явцад худалдаа үйлчилгээний болон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, холбоо, соёлын төв зэрэг байгууллагууд байгууллагдсныг харгалзан үзэж, засаг захиргааны нэгж болгон, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1974 оны 7 дугаар сарын 27- ны өдрийн зарилгаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хороог байгуулж, төвийг Дулаан гэж нэрлэсэн байна.  1992 онд орон нутаг засаг захиргааны бүтэц өөрчлөгдөхөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р баг болон өөрчлөгджээ. Хэрлэнбаян-Улаан нь байршлын хувьд зүүн хойд талаараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал, зүүн талаараа Хэнтий аймгийн Жаргалтхаан, баруун урд талаараа Хэнтий аймгийн Дархан, Дорноговь аймгийн Сүмбэр, баруун талаараа Төв аймгийн Баянжаргалан, баруун хойд талаараа Төв аймгийн Баяндэлгэр сумд, Улаанбаатар хотын Багануур дүүрэгтэй хиллэдэг. Улаанбаатар хотоос 230 км, Хэтий аймгийн төвөөс 180 км зайд Хэрлэн голын сав газарт Баян-Улаан уулын энгэрт байрладаг юм  Багийн нийт нутаг дэвсгэр 192856 га газар нутагтай. 504 хүн амтай, 50947 толгой малтай ажээ. Хэрлэнбаян-Улаан багт найман төсөвт байгууллага, зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна  

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ

Төв аймгийн Баянчандмань сумын тухай мэдээллийг Та бүхэнд толилуулж байна Анх Түшээт хан аймгийн Илдэн гүний хошууны Хүй долоон худаг зэрэг газàрт олон отгоос ирж суурьшсан хүмүүсийн Хүй мàндалын отгийн нутаг юм.  Манжийн ноёрхлын үед /1691-1911/ Түшээтхан аймаг, Халхын умард зàмын баруун гарын баруун этгээдийн адгийн хошуу хэмээж, 1791 онд Баатар вангийн хошуунаас тасалж Илдэн гүний хошууг байгуулж байжээ. Олноо өргөгдсөн Монгол улсын үед /1911-1921/ Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу хэмээх тамга олгожээ.  Ардын хувьсгалын эхний жилүүдэд /1923-1931/ Богд хан уулын аймгийн Хутаг-Өндөр уулын хошуу гэж нэрлэгдэн 1923-1924 онд явж байгаад 1925 онд Ноён уулын хошуунд нийлсэн, нэг сум илүүхэн өрх хүн амтай байв. Энэ Илдэн гүний хошуунд одоогийн Баянчандмань сумын нутгаас гадна Партизан, Жаргалант хороо, Баянцогт сумын багаахан хэсэг хамрагдаж байжээ. 1936 онд хүй долоон худгаар нутаглаж байсан малчин ард Д.Өлзий, Ц.Найдан, М.Мөнхдэлгэр, Рэгзэдмаа, М.Цагаан, Мянган, нарын иргэд эвлэлдэн нэгдэж, Замтын адагт “Замтын нэгдэл”-ийг байгуулснаар Баянчандмань сумын түүх эхэлдэг.  1938 онд нэгдэл буурь сэлгэн, одоогийн сумын төв байршил Эх сүжийн адагт суурьшсан бөгөөд 1951 онд төрийн дээд байгууллагын шийдвэрээр Баян-цогт, Баян-Өлзий, Бат-Сүмбэр 11 багийг таслан өгч, Баянчандмань сум нэгдэл болгон зохион байгуулсан ажээ.   УБ хотоос 68 км, Төв аймгийн төвөөс баруун хойш 112 км-т оршдог. Засаг захиргааны анхан шатны нэгж 3 баг 1213 өрх 3823 иргэн 40812 толгой малтай сум юм.  Газар зүйн байршлын хувьд Төв аймгийн хойд бүсэд багтан өөрийн аймгийн Баянцогт, Борнуур, Батсүмбэр, УБ хотын Сонгино хайрхан дүүрэгтэй хил залгаа оршдог. Нийт 61.315 га нутаг дэвсгэртэй, далайн түвшингээс дээш 1300-1500 м өндөр ойт хээрийн бүсэд оршдог бөгөөд тус суманд Нарст, Дарцагт, сүүл цагаан, Налгар, Олзод, Ширээгийн нуруу, Баян цагаан, Хавцгайт Арцат, Дарьбазарын хад /Ардын элч киноны зураг авсан/ Ханан хад зэрэг өвөрмөц тогтоцтой уул хад Шар, Баруун мухар, Зүүн мухар, Доргот, Эх сүж, Илт, Харгана, Хөшөөт, Хавцгайт зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, Есөн булаг, шарын гол, зүүн мухар, баруун мухар, Эх сүжийн Хавцгайтын Бор хужирын тойром зэрэг гол горхи тойрон байдаг байгалийн үзэсгэлэнт газруудтай.  Тухайн нутагт 570 төрөл, 2000 орчим дүрсийн ургамал ургадаг ба дийлэнхийг лууль, үетэн, буурцагт ургамлын овог эзэлдэг.  Гүзээлзгэнэ нэрс, мойл, үхрийн нүд, аньс зэрэг амтлаг жимс, цагаан мөөг, халиар ургах ба тарваган шийр, газрын хаг, хадны хаг, нохойн хошуу, боролзгоно зэрэг 40 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг.  Чоно, үнэг, хярс, мануул, шилүүс, зэрлэг гахай, зэрэг махчин амьтдаас гадна буга согоо, гөрөөс, сүрэглэн олон төрөл зүйлийн шувууд нутагладаг. Баянчандмань сумаас Хөдөлмөрийн баатар Д.Баттөр, Монгол Улсын гавъяат багш Г.Сүрэн, дасгалжуулагч Ц.Чанцал, тамирчин О.Энхтайван, багш Н.Лхагвасүрэн, найруулагч Н.Нагнайдорж , агрономич А.Бадарчин, дасгалжуулагч Д.Хишгээ нарын гавъяатууд, Төрийн соёрхолт академич Т.Ган-Эрдэнэ, Дэлхийн аварга тамирчин Э.Ууганбаяр, Олон улсын хэмжээний мастер Д.Оргодол, Н.Даваахүү, Улсын аварга малчин Г.Даржаа, ногоочин С.Саруул, тариаланч Д.Алтанцэцэг нарын алдартнууд төрөн гарсан билээ.