Хөдөлмөрөөрөө манлайлагчдын форум

Баг хорооны хөдөлмөрөөрөө манлайлагчдын арга туршлагыг солилцуулан, дэмжин өргөжүүлэх зорилгоор 2012 оны 5 сард “Хөдөлмөрөөрөө манлайлагчдын форум”-ыг улсын хэмжээнд анх удаа Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулсан. Энэхүү форумд гурван үеийн ядуу амьдралаа өөрийн хөдөлмөрөөр даван туулсан Солонгос улсын хөдөлмөрийн баатар, хүлэмжийн аж ахуйг үүсгэн байгуулагч Ха Са Юныг урьж оролцуулан баримтат киног нь үзүүлсэн. Уг арга хэмжээнд 20 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 180 гаруй манлайлагчид оролцлоо.