Үндэсний уламжлалаа дээдлэе

2013 оны 5сарын 13нд МБСҮХ-ны 21 аймаг, нийслэлийн болон 330 сум, есөн дүүрэг дэх салбар зөвлөлийн тэргүүнүүд болон малчид манлайлагч 500 шахам хүн оролцсон “Үндэсний уламжлалаа дээдлэе” Манлайлагчдын чуулган-2013 зохион байгуулав. Үндэсний уламжлалаа эрхэмлэн, Монгол арга ухаанаараа ажиллаж, амьдарч яваа нутаг усандаа нэр хүндтэй хүмүүсийн туршлагыг олон нийтэд хүртээх зорилгоор энэхүү чуулганд Монгол Улсын хамгийн олон тэмээтэй Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Ц.Шинэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малчин Г.Сампил, Дорнод аймгийн Баяндун сумын малчин Б.Батмөнх, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин Дэлхийн нүүдэлч малчдын Холбооны дэд ерөнхийлөгч С.Мааманхүү, Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Р.Мөнхтөр, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин И.Оюун гэсэн олон малчдаар болон эрдэмтэн судлаачид илтгэл тавьсан юм.