Монголын хамгийн олон малтай малчин

Үндэсний уламжлалаа дээдлэе" Манлайлагчдын чуулган-2013Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн иргэн Монгол Улсын сайн малчин Б.Батмөнхийн илтгэлээсХүн хүний хүчиндЗагас усны хүчиндЭнэ өдрийн чуулганд хүрэлцэн ирсэн Монголын тал талаас хуран цугларсан та нөхдөдөө энэ өдрийн халуун мэндийг Дорнод аймгийн наран ургах -зүгээс ирсэн нөхдөө төлөөлж би энэ өдрийн мэнд айлтгая.Өрх гэр-Баялаг бүтээгч сэдвээр надыг илтгэл хэдэн үг хэлж өгөөч гэсэнд би маш баярлаж байна. Өнөөдөр төрийн хайр халамжаар нөхөд зон та бүгдийн буянаар энд цуглаж байгаад сэтгэгдэл сайхан байна.Би хэдэн мал өсгөх гэж хэдэн төрийн дотор буцалж явсан аавийн хүү. Хуучин төрийн үед би 1955 онд төрсөн. Нэгдэл болоогүй байх үеийн хүн. 1959 онд нэгдэл болоход манайх хэдэн малаа өгөөд манай аав нэгдлийн анхны адуучин болж хоёр мянган адууг бөөгнүүлж, өдөржин моринд давхисан өвдгийг нь орой ирэхэд нь түшихэд нэг юм үнэртдэг юу вэ гэсэн одоо бодоход морины хөлс, ямар сайхан байдгыг нь ойлгодогЦэргээс халагдаж ирээд нэгдлийн жолооч хийж арван таван жил жолоо мушгисан. Арван таван жил жолоо мушгихдаа нэгдлийн сайн ч юманд явна, муу ч юманд явна нэгдэл ч хэцүү байсан ш дээ. Сүүлдээ нэгдэл явж чадахаа байгаад гучин жил болоод задархад нь За одоо ер нь хэдэн малаа аваад хөдөө гаръя даа гэсэн сэтгэл төрсөн. 200 гаран малтайгаа авгайтайгаа хөдөө гарсан. Хөдөө гараад хорин жил болж байна. Манай нутгийнхан ажилч хөдөлмөрч.Хүүхдээ хүмүүжилтэй болгохын төлөө ажил бүх юмаа зориулдаг. Манай хүүхдүүд гэрт байдаг юу байна бүгдийг хийж чадна. Сур элдэнэ хонь хяргана, морь уургална, хазаарлана. Тийм болохоороо эд нар чинь надаар ямар ажил хийлгэх үү гээд дандаа ажлаа л ярина. Ажлаас өөр юм ярихгүй. Ажил дундуур хүмүүжил явагддаг юм байна. Монгол хүн малынхаа дэргэд явахад хүмүүждэг.Монголын бүх өрх гэр бүл баялаг бүтээгч, үйлдвэрлэгчбайх боломж дүүрэн байна. Монголын хөдөлмөрчин,баялаг бүтээгч, малчиддаа баярлалаа

Монгол улсын хамгийн олон тэмээтэй малчин

Монгол улсын гавъяат  малчин Ц.Шинэн "Үндэсний уламжлалаа дээдлэе"  чуулганд тавьсан " Өрх гэрийн төрт ёс" илтгэлээс Хүн зорьсон зорилго чиглэсэн чиглэлтэй байж амжилтанд хүрнэ. Би 2006 оноос тэмээгээ голчлон өсгөхөөр шийдсэн. Яагаад тэмээн сүргээ өсгөхөөр боловоо гэж хнүмүүс их асуудагюм. Хоёр бөхтэй тэмээ дэлхийд ховордлоо. Монголд цөөрлөө. Тийм учраас өрх гэрээрээ ярьж тэмээгээ өсгөж эхэлсэн. Ховордож байгаа тэмээгээ өсгөхөд хувь нэмэр оруулъя гэсэн бидний шийдвэр зөв байсан. Манай гэр бүлийнхэн уйгагүй зүтгэсний хүчинд 2012 онд 1014 тэмээтэй болсон. Ер нь мал өсгөхийн үндэс нь нутаг усаа зөв сонгож, зөв маллаж арчилж хамгаалахад оршдог. Малчин хүн болгон тэгш ажилтай , тэгш амьралтай байж чаддаггүйн учир нь нутгаа зөв сонгож, зөв маллаж арчилдаггүйгээс шалтгаалдаг. Мөн малаа өсгөе гэсэн зүтгэлгүй, залхуурдагаас ажлын үр шим нь тэгш бус байдаг. Тийм ч учраас малчин манлайлагчдын зөвөлгөөн олныг зохион байгуулж,хүртээлтэй болговол залуу малчид үлгэр дууриал авч, түмнээ дагаж, төрөө түших болов уу гэж бодож байна.Монгол тэмээ түм түмээр өсөх болтугайМонгол өрх айл бүхэн амар амгалан байх болтугай