Монгол улсын гавъяат  малчин Ц.Шинэн "Үндэсний уламжлалаа дээдлэе"  чуулганд тавьсан " Өрх гэрийн төрт ёс" илтгэлээс


Хүн зорьсон зорилго чиглэсэн чиглэлтэй байж амжилтанд хүрнэ.


Би 2006 оноос тэмээгээ голчлон өсгөхөөр шийдсэн. Яагаад тэмээн сүргээ өсгөхөөр боловоо гэж хнүмүүс их асуудагюм. Хоёр бөхтэй тэмээ дэлхийд ховордлоо. Монголд цөөрлөө. Тийм учраас өрх гэрээрээ ярьж тэмээгээ өсгөж эхэлсэн. Ховордож байгаа тэмээгээ өсгөхөд хувь нэмэр оруулъя гэсэн бидний шийдвэр зөв байсан. Манай гэр бүлийнхэн уйгагүй зүтгэсний хүчинд 2012 онд 1014 тэмээтэй болсон. Ер нь мал өсгөхийн үндэс нь нутаг усаа зөв сонгож, зөв маллаж арчилж хамгаалахад оршдог. Малчин хүн болгон тэгш ажилтай , тэгш амьралтай байж чаддаггүйн учир нь нутгаа зөв сонгож, зөв маллаж арчилдаггүйгээс шалтгаалдаг. Мөн малаа өсгөе гэсэн зүтгэлгүй, залхуурдагаас ажлын үр шим нь тэгш бус байдаг. Тийм ч учраас малчин манлайлагчдын зөвөлгөөн олныг зохион байгуулж,хүртээлтэй болговол залуу малчид үлгэр дууриал авч, түмнээ дагаж, төрөө түших болов уу гэж бодож байна.
Монгол тэмээ түм түмээр өсөх болтугай
Монгол өрх айл бүхэн амар амгалан байх болтугай