Үндэсний уламжлалаа дээдлэе" Манлайлагчдын чуулган-2013
Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн иргэн Монгол Улсын сайн малчин Б.Батмөнхийн илтгэлээс
Хүн хүний хүчинд
Загас усны хүчинд
Энэ өдрийн чуулганд хүрэлцэн ирсэн Монголын тал талаас хуран цугларсан та нөхдөдөө энэ өдрийн халуун мэндийг Дорнод аймгийн наран ургах -зүгээс ирсэн нөхдөө төлөөлж би энэ өдрийн мэнд айлтгая.
Өрх гэр-Баялаг бүтээгч сэдвээр надыг илтгэл хэдэн үг хэлж өгөөч гэсэнд би маш баярлаж байна. Өнөөдөр төрийн хайр халамжаар нөхөд зон та бүгдийн буянаар энд цуглаж байгаад сэтгэгдэл сайхан байна.
Би хэдэн мал өсгөх гэж хэдэн төрийн дотор буцалж явсан аавийн хүү. Хуучин төрийн үед би 1955 онд төрсөн. Нэгдэл болоогүй байх үеийн хүн. 1959 онд нэгдэл болоход манайх хэдэн малаа өгөөд манай аав нэгдлийн анхны адуучин болж хоёр мянган адууг бөөгнүүлж, өдөржин моринд давхисан өвдгийг нь орой ирэхэд нь түшихэд нэг юм үнэртдэг юу вэ гэсэн одоо бодоход морины хөлс, ямар сайхан байдгыг нь ойлгодогЦэргээс халагдаж ирээд нэгдлийн жолооч хийж арван таван жил жолоо мушгисан. Арван таван жил жолоо мушгихдаа нэгдлийн сайн ч юманд явна, муу ч юманд явна нэгдэл ч хэцүү байсан ш дээ. Сүүлдээ нэгдэл явж чадахаа байгаад гучин жил болоод задархад нь За одоо ер нь хэдэн малаа аваад хөдөө гаръя даа гэсэн сэтгэл төрсөн. 200 гаран малтайгаа авгайтайгаа хөдөө гарсан. Хөдөө гараад хорин жил болж байна. Манай нутгийнхан ажилч хөдөлмөрч.
Хүүхдээ хүмүүжилтэй болгохын төлөө ажил бүх юмаа зориулдаг. Манай хүүхдүүд гэрт байдаг юу байна бүгдийг хийж чадна. Сур элдэнэ хонь хяргана, морь уургална, хазаарлана. Тийм болохоороо эд нар чинь надаар ямар ажил хийлгэх үү гээд дандаа ажлаа л ярина. Ажлаас өөр юм ярихгүй. Ажил дундуур хүмүүжил явагддаг юм байна. Монгол хүн малынхаа дэргэд явахад хүмүүждэг.
Монголын бүх өрх гэр бүл баялаг бүтээгч, үйлдвэрлэгчбайх боломж дүүрэн байна. Монголын хөдөлмөрчин,баялаг бүтээгч, малчиддаа баярлалаа