Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх баг нь Чингис хотынхоо хойморьт 2200 га нутагт дэвсгэрийг эзлэн оршдог. Тус багт 1274 өрхийн 4145 хүн ам амьдардаг. Аймгийн төвийн сумын багийн хувьд орон сууцны хороолол, үйлдвэрлэл үйлчилгээ явуудлаг аж ахуй нэгжүүд олонтой ч 14 мянгат малчинтай, 64860 толгой мал сүрэгтэй баг юм. 
М.Чинбат нь 2012 онд иргэдийн итгэлийг хүлээн, олонхийн дэмжлэгээр багийн засаг даргаар сонгогдон ажиллаж байна. 
Тэрбээр багийнхаа иргэдийн санал, санаачлага дээр тулгуурлан айл өрхүүдийн хэрэгцээнд нийцсэн ажлуудыг багийнхантайгаа хамтран, хэргжүүлдэг ажээ. 
 2014 онд багийнхаа иргэдийн санаачилга, улс, аймгийн сайн малчин Г.Нарангэрэл, Э.Батзориг нарын дэмжлэгтэйгээр “Шар сүү цагаан идээ”-ний сувилал ажиллуулж биеийн эсэргүүцэл сул, жин багатай 0-5 насны 20 хүүхдийн сувилалд, 2015 онд “Гүүний саамны сувилал”-д 20 хүүхэд хамруулсан нь үр дүнгээ өгч, иргэдийн талархалыг хүлээж, хүүхдийн тоог олшруулан, ажлуулах хүсэлтүүд гаргажээ. Сувилалын сүү цагаан идээний хэрэгцээг багийн малчид нийлүүлэн, сувилалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн дэм дэмэндээ дээс эрчиндээ ажилладаг нь сайшаалтай. 
Жил болгоны 1 сарын 10-нд мянгат малчдын зөвлөгөөн, 6 сарын 2-нд багийн нийт малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж төрөөс хөдөө аж ахуй болон малдчын талаар баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулан тэдний санал бодлыг сонсон ажил хэрэг болгон ажиллаж байна.
Багийн Засаг Дарга М.Чинбат багийнхаа түүхэн замнал, ажил үйлсийн товчоог ном болгон бүтээхээр 2014 оноос зорьж, 2015.1.10нд мянгат малчдын зөвлөгөөн дээр танилцуулсныг малчид дэмжсэн нь, урам өгч ном бүтээх ажилдаа зориг шулуудан оржээ. 
Баянмөнх багийн үүсэл хөгжил,алдартнууд, хөдөө аж ахуйн сайчууд, мянгат малчид, багийн нутаг дэвсгэрт хийгдсэн бүтээн байгуулалтууд, багаас шинээр санаачлан зохион байгуулсан ажлууд, төсөвт байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн танилцуулгыг багтаасан “Үүрдийн Баян – Үргэлжийн Мөнх” номоо 2015.06.02 ны өдөр олон түмэндээ өргөн барьсан ажээ.