Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн тухай мэдээллийг Та бүхэнд толилуулж байна
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд олноо Хичээнгүй сайд нэрээр алдаршсан Балингийн Цэрэндоржийн өлгий нутаг 1000 өвөлжөөт, 100 булагт отрын нутаг Хэрлэнбаян-Улаан нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 9дүгээр сарын 12 ны өдрийн 470 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байжээ. Хөгжлийн явцад худалдаа үйлчилгээний болон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, холбоо, соёлын төв зэрэг байгууллагууд байгууллагдсныг харгалзан үзэж, засаг захиргааны нэгж болгон, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1974 оны 7 дугаар сарын 27- ны өдрийн зарилгаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хороог байгуулж, төвийг Дулаан гэж нэрлэсэн байна. 
1992 онд орон нутаг засаг захиргааны бүтэц өөрчлөгдөхөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р баг болон өөрчлөгджээ. Хэрлэнбаян-Улаан нь байршлын хувьд зүүн хойд талаараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал, зүүн талаараа Хэнтий аймгийн Жаргалтхаан, баруун урд талаараа Хэнтий аймгийн Дархан, Дорноговь аймгийн Сүмбэр, баруун талаараа Төв аймгийн Баянжаргалан, баруун хойд талаараа Төв аймгийн Баяндэлгэр сумд, Улаанбаатар хотын Багануур дүүрэгтэй хиллэдэг. Улаанбаатар хотоос 230 км, Хэтий аймгийн төвөөс 180 км зайд Хэрлэн голын сав газарт Баян-Улаан уулын энгэрт байрладаг юм 
Багийн нийт нутаг дэвсгэр 192856 га газар нутагтай. 504 хүн амтай, 50947 толгой малтай ажээ. Хэрлэнбаян-Улаан багт найман төсөвт байгууллага, зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна