Монголын баг сумдын үндэсний холбооны цахим хуудсанд  зочлож буй таны энэ өдрийн амгаланг айлтгая. Манай холбоо 2011 онд үүсгэн байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Нутгийн ард олныг өөрсдөдөө тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэгч Эзэд болон төлөвшихөд туслах эрхэм зорилготойгоор, Өөртөө эзэн Нутагтаа эзэн Эх орондоо эзэн уриан дор үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Байгуулагдсан цагаасаа хойш улсын хэмжээнд зургаан удаагийн Манлайлагчдын чуулганыг "Үндэсний уламжлалаа дээдэлье" "Өрх гэр-Монгол Улсын хөгжлийн үндэс" "Багийн хөгжлийн манлайлагчид" Монгол ёс заншил ахуй соёл-Монгол улсын хөгжлийн үндэс" "Хамтын хүч- Нутгийн хөгжил" сэдвүүдээр 21 аймгийн төлөөллийг оролцуулан зохион байгуулаад байна.

Үндэсний уламжлал, зан заншил, амьдрах ухааны аугаа их өв соёлоо судлах, хойч үедээ таниулах, амьдралдаа хэрэгжүүлэх, бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх нь манай холбооны нэг чухал зорилт юм.  Дэм дэмэндээ амьдрах өвгөдийн сургаалыг дагаж, өөрийнхөө амьдралыг сайхан болгоод зогсохгүй бусдын сайн сайхны төлөө өөрийн мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан ажиллаж буй эрхэм хүмүүсийн арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцаа холбоо үүсгэх, тэдний хийж бүтээсэн зүйлүүдийг олон нийтэд сурталчлах нь бас нэг чухал зорилт билээ 

Манай холбооны цахим хуудсаар зочлон өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, хамтарч ажиллахыг хүсье. 

Та бүхний ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх байх болтугай 

МОНГОЛЫН БАГ СУМДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ГАВААГИЙН БАТХҮҮ