Холбооны уриа: Өөртөө эзэн, Нутагтаа эзэн, Эх орондоо эзэн

2011 оны 6 дугаар сарын 8-нд байгуулагдсан.

Гишүүнчлэлгүй

Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Хамрах хүрээ: 1602 баг, 21 аймаг, ЗЗОсум, 9дүүрэг,152хороо

Монголын  баг,   сумдын   үндэсний холбооны дээд байгууллага нь удирдах зөвлөл. Удирдах   зөвлөлийн дарга   бөгөөд холбооны ерөнхийлөгчөөр  Г.Батхүү ажиллдаг.

Эрхэм зорилго: Нутгийн ард олныг өөрсдийнхөө амьдралд тулгамдсан асуудлаа өөрсдөө хамтран шийдвэрлэгч ЭЗЭД болон төлөвшихөд туслах

Холбооны үзэл санаа:

Монгол Улс төв Азийн өндөрлөгт орших хойд хөвч тайгаас өмнийн говийн элсэн манхан хүртэлх, Алтайн сүрлэг нуруудаас Дорнодын шар тал, Хөх нуур хүртэл газарзүйн онцгой тогтоцтой, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай орон. Байгаль цаг уурын энэхүү онцлогт дасан зохицсон, өөрийн гэсэн өвөрмөц, олон мянган жилээр шалгаран үлдсэн Монгол аж төрөх арга ухаан, зан заншлын хосгүй өв соёлыг бүтээн, үр хойч бидэндээ өвлүүлжээ.

Ийм хосгүй, үнэт аж төрөх арга ухаанаас үүссэн баялаг бүтээгч малчин түмний, төрт ёсны түүхэн уламжлалын тогтолцоог хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтой хослуулан өөрийн гэсэн хөгжлийн арга замыг олж Монгол хүн өөртөө эзэн, нутагтаа эзэн, эх орондоо эзэн байж ахан дүүсэг, түвшин сайхан хөг аялгуу бүтээж хөгжих ёстой гэж үздэг.

Холбооны хийх ажлууд:

Малчдын бүлгийн эрх ашгийг хамгаалах

Нутгийн иргэдийг өөрсдийн уламжлалт соёл, өвлөгдөж ирсэн амьдрах ухааны аугаа их өвөө судлан ойлгож, хэрэгжүүлэх, бахархах итгэл үнэмшилтэй болоход урам зориг өгөх

Малчдад төрөөс үзүүлэх нийтийн үйлчилгээний зөв бүтцийг бий болгох тал дээр төрийн холбогдох байгууллагуудад нөлөөлөх

Өрх гэр, хот айл, саахалтын хамтын ажиллагааны манлайлагч нарыг бүх талаар дэмжин урамшуулж, зоригжуулах, алдаршуулах

Нутаг усны хамт олон өөрийгөө удирдах эрхийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх

Нутаг усны хамт олон жинхэнэ утгаараа бүрэлдэхэд онцгойлон дэмжих

Баг, хорооны иргэдэд төрөөс үзүүлж буй нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэдийн оролцоо, олон нийтийн хяналтыг бий болгоход туслах

Баг, хороо, сум, дүүргийн чиг үүрэг, стандартуудыг тодорхойлон хуульчлах талаар төрийн холбогдох байгууллагуудтай харилцан ажиллах

Газар нутаг, бэлчээр, ус, төсөв хөрөнгийн талаарх шийдвэр гаргах үйл явцын үе шат бүрт иргэдийн оролцоог хангахад арга зүйн туслалцаа үзүүлэх

Баг, хороо, сум, дүүрэг, хорооны хөгжилд Засгийн газраас үзүүлж буй дэмжлэг туслалцааг үр ашигтай оновчтой болгох асуудалд төрийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах

Баг, сумын эрхийг өргөтгөх, тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн асуудлаар төрийн

бодлого, хуулиудад санал боловсруулжхүргүүлэх Баг, хороо, дүүргийн иргэдийн иргэний

боловсролыг дээшлүүлэх, тэдэнд шаардлагатай мэдээ, мэдээлэл түгээх,

Нутгийн   захиргаа,   хувийн   хэвшил,иргэний нийгмийн гурван талт түншлэлийн цогц

бүтцийг бий болгон хөгжүүлэх, түүний чадавхыг бэхжүүлэх

Нийгэм дэхь эерэг сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх "Шинэ иргэншил" хөдөлгөөн өрнүүлэх

Баг, сумын эрх зүй, эдийн засаг, байгаль орчин, зохион байгуулалтын чиглэлээр судалгаа,

мониторинг хөгжлийн үнэлгээ хийж дүнг нийтийн хүртээл болгох

Гадаад улсуудын нутгийн удирдлагын сургалт   судалгаа,   мэдээллийн   байгууллага,

эрдэмтэн   судлаачидтай   ажиллаж   хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг болно.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Мэдээлэл
  • Сургалт
  • Арга зүйн зөвлөгөө
  • Судалгаа
  • Мониторинг
  • Хөгжлийн гарц тодорхойлох

МБСҮХ нь нутгийн хөгжлийн төлөө зорилго бүхий олон нийтийн үүрэг санаачилгын байгууллагуудтай эрх тэгш харилцан ажиллах бөгөөд дүрмийн зорилтын хүрээнд хуулийн заалтын дагуу төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.